Ажиллах заавар

Нэвтрэх хэсэг

  • Нэвтрэх код, нууц үгээрээ нэвтэрч орно

    ../_images/ajillah_zaavar.1.png

Бараа (F2)

  • Ээлжийн огноо, дугаар: 2016-04-05-ны өдрийн 1-р ээлж

  • Биллний дугаарлалт: 2016-04-05-ны өдрийн 1-р ээлжний 0001-дэхь Билл

  • Бараагаа кодлосон бол барааны код (+Enter)

  • Бар кодлосон бол барааныхаа бар кодыг бар код сканнерээр уншуулж болно

    ../_images/ajillah_zaavar.2.png

Харилцагч/Карт (F3)

  • Харилцагчийн код, нэр/Картын дугаарыг бичнэ (+Enter)

  • Доор нь харилцагчийн мэдээлэл гарч ирнэ

    • Харилцагчийн нэр
    • Код
    • Хүчинтэй хугацаа
    • Хямдрах хувь
  • Сонгох дарвал харилцагчийн хямдралын хувиар хямдарна

    ../_images/ajillah_zaavar.3.png

Төлбөр (F9)

  • Бэлнээр бол Бэлэн хэсэгт өгсөн дүнг бичнэ (+Enter товч дарснаар ХЭВЛЭХ гарч ирнэ)

  • Бэлэн бусаар бол Бэлэн бус хэсэгт курсороо аваачихад дүн автоматаар бичигдэнэ

    • Хэрэв төлөх дүнгээс бага дүн оруулвал ХЭВЛЭХ гарч ирэхгүй
  • Худалдан авагч нь хувь хүн бол Хувь хүнд гэснийг сонгоно

  • Худалдан авагч нь Бизнез эрхлэгч бол Бизнез эрхлэгчид гэснийг сонгоно

  • Бизнез эрхлэгчийн Регистрийн дугаарыг бичнэ

  • Хариулт бодогдож гарна

  • Хэвлэх дарна

    ../_images/ajillah_zaavar.4.png

Мэдээлэл

  • Бараа татах үйлдэл нь www.baaz.mn буюу удирдлага дээр шивж оруулсан барааг татахад ашиглана. Аль эсвэл програмаас гараад ороход автоматаар бараа татагдана.

  • Буцаалт хийгдсэн тохиолдолд Татах товчийг дарснаар Бааз Пос Кассын програмаас буцаалт хийгдэнэ.

  • Илгээх үйлдэл нь автоматаар 2 цаг тутамд хийсэн гүйлгээг явуулж байна. Яг одоо шууд явуулах тохиолдолд дарна.

    ../_images/ajillah_zaavar.5.png ../_images/ajillah_zaavar.6.png

Касс хаах

  • Ээлж солигдсоноос хойшхи тайлан харагдана.

  • Тайлан хэвлэх товчоор тайлангаа хэвлэж болно.

  • Дэлгүүр хаах, ээлж солигдох үед Касс хаах үйлдлийг хийнэ.

    ../_images/ajillah_zaavar.7.png

Тусламж

  • Ерөнхий мэдээллүүд харагдана.
    • Компаны нэр, бүртгэлийн код, үйлчилгээний хугацаа дуусах өдөр, НӨАТУС-д холбогдсон эсэх, холбоо барих, төлбөр төлөх дансны дугаар, утас гэх мэт. Жич: НӨАТУС-д холбогдсон тохиолдолд QR код болон сугалааны дугаар хэвлэгдэж гарна.
    ../_images/ajillah_zaavar.8.png

Санал хүсэлт

  • Санал хүсэлт явуулж болно.
    • Утасны дугаар саналаа бичээд Илгээх товчийг дарна.
    ../_images/ajillah_zaavar.9.png

Тасалбарын жагсаалт

  • Нийт тасалбарын жагсаалт харагдана.
    • Огноо, ээлж, тасалбарын дугаар, худалдагчийн нэр, төлсөн дүн гэх мэт мэдээллүүд харагдана.
  • Шүүх товчийг дарснаар нарийвчилж шүүнэ.
    • Огноо, ээлжийн дугаар, тасалбарын дугаар, худалдагчийн нэр, төлөх дүнгээр нь шүүнэ
    ../_images/ajillah_zaavar.10.png